audio
audioduration (s)
0.78
27.1
sentence_orig
stringlengths
7
335
sentence_norm
stringlengths
6
323
Газар дээр байгаа бүхэн үхнэ.
газар дээр байгаа бүхэн үхнэ
Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр бүхээгт орох болно.
харин би чамтай гэрээ байгуулж чи өөрийн хөвгүүд эхнэр бэрүүдтэй хамт тэр бүхээгт орох болно
Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд бие махбодтой амьтан бүхнээс эр, эмийг хосоор нь бүхээгт аваачиж оруул.
чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд бие махбодтой амьтан бүхнээс эр эмийг хосоор нь бүхээгт аваачиж оруул
Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл, адгуус амьтдын төрөл, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно.
амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл адгуус амьтдын төрөл газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно
Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал.
чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал
Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ.
тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ
Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.
ноа тийнхүү үйлдэж өөрт нь бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ
ЭЗЭН, Ноад —Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөвт байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ бүхээгт ор.
эзэн ноад энэ үеийнхний дотроос чи миний өмнө зөвт байгааг би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ бүхээгт ор
Чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь өөртөө ав.
чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь бузар амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь өөртөө ав
Бас газар дэлхий даяар үр удмыг нь амьд үлдээхийн тулд тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудын төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь ав.
бас газар дэлхий даяар үр удмыг нь амьд үлдээхийн тулд тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудын төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь ав
Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв.
одоогоос долоо хоногийн дараа би дөчин өдөр дөчин шөнийн турш бороо оруулж өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв
Ноа өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ.
ноа өөрт нь эзэний тушаасан ёсоор бүхнийг хийжээ
Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа.
дэлхий дээр үер болоход ноа зургаан зуун настай байлаа
Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас бүхээгтээ оржээ.
ноа хөвгүүд эхнэр бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас бүхээгтээ оржээ
Цэвэр амьтад, бузар амьтад, шувууд болон газраар мөлхөгч бүхэн Бурханы тушаасан ёсоор эр эм, хос хосоороо Ноад очиж, бүхээгт нь оржээ.
цэвэр амьтад бузар амьтад шувууд болон газраар мөлхөгч бүхэн бурханы тушаасан ёсоор эр эм хос хосоороо ноад очиж бүхээгт нь оржээ
Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув.
тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув
Ноагийн амьдралын зургаан зуу дахь жилийн хоёр дахь сард, уг сарын арван долооны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.
ноагийн амьдралын зургаан зуу дахь жилийн хоёр дахь сард уг сарын арван долооны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилж тэнгэрийн усны хаалт нээгджээ
Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.
дөчин өдөр дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав
Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь бүхээгтээ оров.
яг тэр өдөртөө ноа түүний хөвгүүд шем хам иафет ноагийн эхнэр болон гурван бэр нь бүхээгтээ оров
Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө, амин амьсгаатай бие махбодтой бүхэн хос хосоороо Ноад очиж, бүхээгт нь оржээ.
мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө бүх мал адгуус төрөл төрлөөрөө бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө амин амьсгаатай бие махбодтой бүхэн хос хосоороо ноад очиж бүхээгт нь оржээ
Орсон болгон нь бие махбодтой бүхний эр эмүүд байв.
орсон болгон нь бие махбодтой бүхний эр эмүүд байв
Ноад Бурханы тушаасан ёсоор тэднийг бүхээгт орсонд ЭЗЭН араас нь хаажээ.
ноад бурханы тушаасан ёсоор тэднийг бүхээгт орсонд эзэн араас нь хаажээ
Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд бүхээг газраас дээш хөвөн гарч ирэв.
газар дэлхий дээр дөчин хоног үер бууж ус нэмэгдэхэд бүхээг газраас дээш хөвөн гарч ирэв
Ус улам ихсэн газар дээгүүр бялхан хальж, бүхээг усны мандал дээр хөвлөө.
ус улам ихсэн газар дээгүүр бялхан хальж бүхээг усны мандал дээр хөвлөө
Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ.
газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ
Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгдлээ.
ус арван таван тохой дээш өргөгдөж уулс усаар бүрхэгдлээ
Газар дэлхий дээр хөдлөгч хамаг бие махбодтон буюу жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ.
газар дэлхий дээр хөдлөгч хамаг бие махбодтон буюу жигүүртэн шувуу мал адгуус ан араатан газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ
Хуурай газар дээр байдаг, хамартаа амин амьсгаатай бүхэн үхэв.
хуурай газар дээр байдаг хамартаа амин амьсгаатай бүхэн үхэв
Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудыг хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ.
ингээд тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад газраар мөлхөгч тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудыг хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ
Гагцхүү Ноа болон түүнтэй хамт бүхээгт байгсад л үлджээ.
гагцхүү ноа болон түүнтэй хамт бүхээгт байгсад л үлджээ
Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.
ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв
Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав.
бурхан ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав
Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.
бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ
Оёоргүй гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо.
оёоргүй гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж тэнгэрээс орж байсан бороо зогслоо
Ус газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ.
ус газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ
Долдугаар сарын арван долооны өдөр бүхээг Арарат уулан дээр тогтов.
долдугаар сарын арван долооны өдөр бүхээг арарат уулан дээр тогтов
Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо.
ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо
Дөч хоногийн дараа Ноа бүхээгт хийсэн цонхоо нээж, нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байлаа.
дөч хоногийн дараа ноа бүхээгт хийсэн цонхоо нээж нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байлаа
Тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гарган нисгэжээ.
тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гарган нисгэжээ
Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй, түүн дээр бүхээгтээ буцаж ирэв.
гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй түүн дээр бүхээгтээ буцаж ирэв
Ноа гараа сунган түүнийг тосож аваад бүхээгтээ оруулжээ.
ноа гараа сунган түүнийг тосож аваад бүхээгтээ оруулжээ
Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд нөгөөх тагтаагаа бүхээгнээс дахин гаргалаа.
тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд нөгөөх тагтаагаа бүхээгнээс дахин гаргалаа
Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ.
тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ
Ингээд Ноа газрын ус татарсныг мэдэв.
ингээд ноа газрын ус татарсныг мэдэв
Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн дээр эргэж ирсэнгүй.
тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн дээр эргэж ирсэнгүй
Зургаан зуун нэгэн оны эхэн сард буюу нэгдүгээр сарын нэгэнд газрын гадарга дээрх ус татарсан байв.
зургаан зуун нэгэн оны эхэн сард буюу нэгдүгээр сарын нэгэнд газрын гадарга дээрх ус татарсан байв
Тэгээд Ноаг бүхээгнийхээ дээврийг сөхөн харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа.
тэгээд ноаг бүхээгнийхээ дээврийг сөхөн харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа
Хоёрдугаар сард буюу уг сарын хорин долоонд газар хатсан байв.
хоёрдугаар сард буюу уг сарын хорин долоонд газар хатсан байв
Бурхан, Ноад —Явагтун, эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад бүхээгнээс гар.
бурхан ноад явагтун эхнэр хөвгүүд бэрүүдээ аваад бүхээгнээс гар
Чи хамт байгаа бие махбодтой бүх амьтан буюу жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гарга.
чи хамт байгаа бие махбодтой бүх амьтан буюу жигүүртэн шувууд мал адгуус газраар мөлхөгчид бүгдийг гарга
Эдгээр амьтад газар дэлхийг дүүргэн үржиг бас газар дэлхийд олшрог! гэв.
эдгээр амьтад газар дэлхийг дүүргэн үржиг бас газар дэлхийд олшрог гэв
Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ.
тэгээд ноа хөвгүүд эхнэр бэрүүдээ аваад гарч иржээ
Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, газар дэлхий дээрх хөдөлгөөнтэй бүхэн овог овогоороо бүхээгнээс гарчээ.
бүх араатан амьтан бүх мөлхөгч бүх жигүүртэн шувуу газар дэлхий дээрх хөдөлгөөнтэй бүхэн овог овогоороо бүхээгнээс гарчээ
ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.
эзэнд зориулан ноа тахилын ширээ босгож бүх цэвэр амьтад бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв
Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа —Би хүн төрөлтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй.
тэгэхэд эзэн тааламжит үнэрийг таашаан соёрхож зүрхэндээ айлдахдаа би хүн төрөлтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй
Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг.
учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг
Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.
би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй
Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.
газар дэлхий байсан цагт тариа тарих ба ургац хураах хүйтэн ба халуун зун ба өвөл өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ
Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй!
бурхан ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн тэдэнд үржтүгэй олширтугай газар дэлхийг дүүргэтүгэй
Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ.
газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн огторгуйн жигүүртэн шувуу бүхэн газраар мөлхөгч бүхэн далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ
Тэд та нарын гарт орох болно.
тэд та нарын гарт орох болно
Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно.
аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно
Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо Би энэ бүхнийг та нарт өгч байна.
би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна
Гагцхүү та нар махыг цус буюу амьтай нь бүү ид.
гагцхүү та нар махыг цус буюу амьтай нь бүү ид
Тэгвэл та нарын амь цусыг Би заавал нэхнэ.
тэгвэл та нарын амь цусыг би заавал нэхнэ
Амьтан бүрээс өөрөөс нь үүнийг Би нэхнэ.
амьтан бүрээс өөрөөс нь үүнийг би нэхнэ
Хүний гараас, ах дүү бүрийнх нь гараас ч хүний амийг Би нэхнэ.
хүний гараас ах дүү бүрийнх нь гараас ч хүний амийг би нэхнэ
Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана.
хүний цусыг хэн урсгана түүний цусыг хүн урсгана
Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ.
учир нь бурхан өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ
Та нар харин үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй, түүн дээр олширтугай! гэлээ.
та нар харин үржтүгэй олширтугай газар дэлхийг дүүргэтүгэй түүн дээр олширтугай гэлээ
Бурхан, Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд —Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нараас хойших үр удамтай чинь байгуулна.
бурхан ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд би өөрийнхөө гэрээг та нартай болон та нараас хойших үр удамтай чинь байгуулна
Бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, бүхээгнээс гарч явсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна.
бас та нартай хамт байсан бүх амьтан жигүүртэн шувууд мал адгуус газрын бүх амьтан бүхээгнээс гарч явсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна
Би та нартай гэрээ байгуулна.
би та нартай гэрээ байгуулна
Бие махбодтой бүхнийг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй.
бие махбодтой бүхнийг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй
Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй.
газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй
Бурхан —Та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай мөн хойчийн удамтай чинь байгуулах Миний гэрээний тэмдэг гэвэл:
бурхан та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай мөн хойчийн удамтай чинь байгуулах миний гэрээний тэмдэг гэвэл
Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь дэлхийтэй Миний байгуулсан гэрээний тэмдэг болно.
би үүлэнд солонгоо татуулж тэр нь дэлхийтэй миний байгуулсан гэрээний тэмдэг болно
Намайг газар дээр үүл хуралдуулж, солонго тэр үүлэн дээр харагдах үед Би Миний болон та нарын, бие махбодтой бүх амьтны хооронд байгуулсан Өөрийн гэрээг санан дурсах болно.
намайг газар дээр үүл хуралдуулж солонго тэр үүлэн дээр харагдах үед би миний болон та нарын бие махбодтой бүх амьтны хооронд байгуулсан өөрийн гэрээг санан дурсах болно
Ус дахин хэзээ ч махбодтой бүхнийг устгах үер болохгүй.
ус дахин хэзээ ч махбодтой бүхнийг устгах үер болохгүй
Үүлэнд солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх махбодтой хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв.
үүлэнд солонго татахыг би хараад бурхан миний болон дэлхий дээрх махбодтой хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв
Бурхан, Ноад —Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг махбодтоны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.
бурхан ноад энэ бол миний болон дэлхий дээрх хамаг махбодтоны хооронд миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв
Бүхээгнээс гарч ирсэн Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааны эцэг билээ.
бүхээгнээс гарч ирсэн ноагийн хөвгүүд нь шем хам иафет нар бөгөөд хам нь канааны эцэг билээ
Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд тэднээс бүх газар дэлхийгээр тархан суурьшсан хүмүүс төрөн гарчээ.
тэд бол ноагийн гурван хөвгүүн бөгөөд тэднээс бүх газар дэлхийгээр тархан суурьшсан хүмүүс төрөн гарчээ
Ноа газар тариаланч болж эхлээд усан үзэм тариалжээ.
ноа газар тариаланч болж эхлээд усан үзэм тариалжээ
Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв.
үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод майхан дотроо нүцгэн байв
Эцгийнхээ нүцгэн байгааг Канааны эцэг Хам хараад гадагш гарч хоёр ахдаа хэлжээ.
эцгийнхээ нүцгэн байгааг канааны эцэг хам хараад гадагш гарч хоёр ахдаа хэлжээ
Шем, Иафет хоёр нэг дээл авч мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байгааг нь харахгүйн тулд нүүр буруулав.
шем иафет хоёр нэг дээл авч мөрөн дээрээ нөмрөөд ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд нүцгэн байгааг нь харахгүйн тулд нүүр буруулав
Ноагийн согтуу нь гарч, бага хүү нь түүнд юу хийснийг мэдээд Канаан хараал идэж, ах нарынхаа боолын боол болог! гэжээ.
ноагийн согтуу нь гарч бага хүү нь түүнд юу хийснийг мэдээд канаан хараал идэж ах нарынхаа боолын боол болог гэжээ
Бас тэрээр Шемийн Бурхан ЭЗЭНийг би магтъя. Канаан Шемийн боол болох болтугай!
бас тэрээр шемийн бурхан эзэнийг би магтъя канаан шемийн боол болох болтугай
Бурхан Иафетыг үлэмж өсгөж, Иафетыг Шемийн майханд амьдруулж, Канаан түүний боол болох болтугай! гэжээ.
бурхан иафетыг үлэмж өсгөж иафетыг шемийн майханд амьдруулж канаан түүний боол болох болтугай гэжээ
Үер болсноос хойш Ноа гурван зуун тавин жил амьдраад есөн зуун тавин насандаа үхэв.
үер болсноос хойш ноа гурван зуун тавин жил амьдраад есөн зуун тавин насандаа үхэв
Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын уг угсаа ийм билээ.
ноагийн хөвгүүд болох шем хам иафет нарын уг угсаа ийм билээ
Үерээс хойш тэд хөвгүүд төрүүлэв.
үерээс хойш тэд хөвгүүд төрүүлэв
Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар, Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма нар билээ.
иафетын хөвгүүд нь гомер магог мадаи иаван тубал мешех тирас нар гомерын хөвгүүд нь ашкеназ рифат тогарма нар билээ
Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм.
иаваны хөвгүүд нь елиша таршиш киттим роданим нар юм
Тэд өөр өөрсдийн хэл яриа, ургуудаараа мөн улс үндэстнээрээ далайн эрэг орчмын газар нутгаар тус тусдаа оршин суужээ.
тэд өөр өөрсдийн хэл яриа ургуудаараа мөн улс үндэстнээрээ далайн эрэг орчмын газар нутгаар тус тусдаа оршин суужээ
Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар юм.
хамын хөвгүүд нь куш мизраим пут канаан нар юм
Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм.
кушийн хөвгүүд нь себа хавила сабта раама сабтека нар юм
Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм.
раамагийн хөвгүүд нь шеба дедан нар юм
Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ.
куш нь нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ